True




А НУН ХХК нь 1997 онд бизнесийн гараагаа тавилгын импорт, худалдаагаар эхэлж байсан. 20 жилийн туршид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тэлсээр өнөөдөр өндөр хүчин чадал бүхий өөрийн үйлдвэрт дотоодын хэрэглэгчдийн онцлогт тохирсон тавилгыг үйлдвэрлэхийн сацуу тавилга байршуулалтын болон орон зайн ашигтай төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөгөө өгөх, гурван хэмжээст план зураг гаргах, борлуулалтын дараах тавилгын баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээр тогтмол хангах үйлчилгээг үзүүлдэг болоод байна. Дэлхийн зах зээл дээрээс шинэлэг шийдэл бүхий албан тасалгааны тавилга нийлүүлэхээс гадна бид орчин үеийн загвар, амьдралын хэв маягт зориулсан гэр ахуйн тавилгыг борлуулж байна.


 Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн хүнд үеэс өнөөдрийн хөгжингүй энэ цаг үе хүртэл, 20 жилийн турш тавилгын хөгжлийг хамт хөтөлж ирсэн эрхэм харилцагч танд талархал илэрхийлэн мэндчилье. 


Орчин цагийн албан байгууллагууд өөрийн өнгө төрх, байр сууриа албан тасалгааны тавилгаар илэрхийлдэг болсон өнөө үед ажилчдын бүтээмж, сэтгэл ханамж цаашлаад урт хугацаанд эдийн засгийн хэмнэлт бий болгох ухаалаг, оновчтой тавилгын шийдлийг санал болгож, цогц үйлчилгээ үзүүлэх нь бидний гол зорилт юм. 


Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд бизнесийн гараагаа эхлүүлж, өргөжин тэлж байгаа нийт 18,000 гаруй харилцагч байгууллагын ажлын байрыг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн байна. 


Манай компанийн чадварлаг хамт олон “Ажил гэр-Аз жаргал” уриан доор үргэлж тавилгын чиг хандлагыг тодорхойлогч байж, эрхэм харилцагч таны сэтгэлд нийцсэн чанартай үйлчилгээг хүргэхээр хичээн ажиллах болно.

Гүйцэтгэх захирал • Б.Билгүүн

Манай харилцагч байгууллагууд


To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.