Мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээнүүд

Албан тасалгааны тавилга
Бид үргэлж дэлхийн зах зээл дээрээс шинэлэг шийдэл бүхий албан тасалгааны тавилга нийлүүлэхээс гадна орчин үеийн загвар, амьдралын хэв маягт зориулсан гэр ахуйн тавилгыг Монголын хэрэглэгчдэд хамгаас хурдан хүргэхийг хичээн ажиллаж байна.

3D зургийн үйлчилгээ
Чадварлаг интерьер дизайны баг таны зураг төсөл дээр ажиллаж мэргэжлийн өндөр төвшинд үйлчлэх болно.
Хэрэв та зураг төслийн дагуу Анун тавилгын дэлгүүрээс худалдан авалт хийсэн бол 3D зургийн үнийн дүнгийн хөнгөлөлт эдлэх болно.

Захиалгат тавилга үйлдвэрлэл
Хэрэглэгчдийн онцлогт тохирсон удирдах ажилтан, менежер гэх мэт бүхий л шатны албан тушаалтануудад зориулагдсан албан тасалгааны тавилгуудыг үйлдвэрлэхээс гадна боловсрол, соёл урлагын байгууллагууд, төсөл, олон улсын байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, төрийн байгууллагууд, агентлагуудад тэдгээрийн ажлын онцлогт тохирсон тавилгуудыг захиалгаар нийлүүлсээр байна.

Борлуулалтын дараах үйлчилгээ
Бид борлуулалтын дараах үйлчилгээд чухал ач холбогдол өгдөг бөгөөд засвар үйлчилгээ, бүтээгдэхүүний сэлбэг хэрэгслийг тасралтгүй хангахыг зорьж баталгаат хугацаанд гарсан аливаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх болно.

Хүргэлт угсралтын үйлчилгээ
Мэргэжлийн хамт олон тавилгыг технологийн дагуу угсарч, худалдан авагчдад сэтгэл ханамжтай үйлчилж, тавилгыг бүрэн бүтэн ачиж буулгаж угсарч өгнө.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.